МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 6-нд болно.

Нийтэлсэн: Админ 2019-11-28 14:54:00

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус чуулган өнөөдөр “Чингис” зочид буудалд боллоо. Хурлаар МҮОХ-ын ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн товыг батлахад ирэх оны гуравдугаар сарын 6-нд хийхээр тогтов. Учир нь Олон улсын олимпийн хорооны дүрмээр МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг зарласан өдрөөс хойш 90 хоногийн дараа сонгууль явуулах журамтай юм байна. Энэхүү журмын дагуу өнөөдрөөс сонгуулийг зарлаж, нэр дэвшигчид албан ёсоор нэр дэвшихээ мэдүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой Зарим гишүүд Цагаан сарын баярын өдрүүдэд сонгууль явуулах санал гаргасан ч дэмжигдээгүй юм. МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Баттүшиг, Монголын олимпийн наадмын анхны аварга, Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөх юм.