Байт харвааны тамирчин Баатархуягийн Отгонболд олимпийн эрхээ авлаа

Нийтэлсэн: Админ 2019-11-28 14:27:00

Тайландын нийслэл Бангкок хотод байт харвааны 21 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дөнгөж сая тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Баатархуягийн Отгонболд эхний гурван байрт шалгарснаар “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Түүний оролцсон төрөлд 18 орны 43 тамирчин цэц мэргэнээ сорьсон бөгөөд Б.Отгонболд нь “Токио-2020” олимпийн наадмын эрх авсан Монголын анхны байт харваач болж байна. Байт харвааны олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээн ирэх оны зургадугаар сард Германы Берли хотод болох Дэлхийн цомоос олгох юм.