Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Нийтэлсэн: Админ 2019-11-28 12:31:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сард хойд их хөрш ОХУ-д айлчлал хийх юм байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан арванхоёдугаар сард Москва хотноо болно. Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно” хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын бизнесийн форум болохоос гадна хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах аж. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх