Ө.Индра хамгийн олон оноо авсан тоглогч болов

Нийтэлсэн: Админ 2019-11-28 12:15:00

Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн олон оноо авсан нэгэн алдартан бий.  Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг эцэг эхээс хайрласан Э.Ариунболд гэх нэрээр бус Солгой хэмээн дуудах нь олонтой. Тэрбээр сагсан бөмбөгийн спорт ид мандаж явсан 1990-ээд оны үед нэг тоглолтоос 157 оноо авсаныг өдгөө хэн ч шинэчлээгүй билээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Монголын сагсан бөмбөгийн холбооны Оюутны лигийн тэмцээний үеэр “Этүгэн ирвэсүүд” багийн тоглогч Ө.Индра нэг тоглолтонд 92 оноо авсанаар дуулианы гол эзэн болоод байна. Ө.Индрагийн энэхүү үзүүлэлт нь Оюутны лиг төдийгүй Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд хамгийн олон оноо авсан цор ганц эмэгтэй тамирчин болж байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх