Мексикийн сөрөг хүчин Боливийн экс-Ерөнхийлөгчийг орогнуулахыг эсэргүүцжээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 15:27:00

Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд болсон Боливийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг будлиантуулсан хэрэгт буруутгагдан ард олны өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөн, түүнд нэгдсэн улс төрийн сөрөг хүчин, армийн шахалтаар огцроход хүрсэн Эво Моралест Мексикийн Засгийн газар улс төрийн орогнол олгосон билээ. Боливийн Цагдаагийн газар түүнд эрүү үүсгэсний дараа тэрээр гэр бүл, дотно хүмүүсийн хамт Мексикийн нисэх хүчний онгоцоор зугтаж амжжээ. Энэ шийдвэрийг Мексикийн сөрөг хүчин эрс эсэргүүцжээ. Мексикийн парламент дахь сөрөг хүчний удирдагч Марко Кортес мэдэгдэхдээ,”Мексик улс төр засаг нь мөрдөн мөшгөсөн хүмүүсийг ивээлдээ авч хамгаалдаг энэрэнгүй уламжлалтай. Гэвч улс орныхоо бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан Эво Моралес гадаадад өмгөөлөл эрэх бус эх орондоо үлдэж хууль бус үйлдлүүдийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой байсан юм. Манай улс түүнийг орогнуулсан нь туйлын буруу” гэсэн байна.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх