"Талын хөх чоно"-ууд “Asics”-ыг сонгов

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 15:12:10

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатанд шалгарч түүхэн амжилт байгуулсан билээ. Манай “Талын хөх чоно”-нууд Япон, Мьямар, Киргизстаны багтай нэг хэсэгт таарсан. Тэгвэл энэхүү түүхэн мөчлөгийн үед спортын хувцас пүүзээр дэлхийд тэргүүлэгч “Asics” брэнд манай шигшээ багтай хамтарч ажиллахаар болсон байна. Монголын хөлбөмбөгчид дэлхийн брэндтэй анх удаа хамтарч байгаа нь энэ бөгөөд өмнө нь томоохон тоглолтод оролцохдоо тоглолтын пүүзээ худалдан авч өрсөлддөг байв.