Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн саналаар дахин санал хураалт явуулна

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-13 12:50:34

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэг хийхийн өмнө УИХ дахь намууд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулсан зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд долоон удаа хуралдсан юм. Ажлын хэсэг зөвшилцөөд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх болон сонгуулийн холимог тогтолцоотой байх агуулгыг Үндсэн хуульд тусгах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн хоёрдугаар хэлэлцүүлгийн үед 3/2-оос доошгүйн саналаар дэмжигдсэн тодруулга хийх шаардлагатай болон найруулга хийх 11 саналаар дахин санал хураалт явуулах нь зүйтэй гэж үзжээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэмэгдэж буй хоёр санал болон дахин санал хураалт явуулах шаардлагатай заалтуудын талаар байр сууриа илэрхийлж байна.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх