Х.Цагаанбаатар аварга эхний ялалтаа авлаа

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-08 11:32:14

БНСУ-ын Чёнжү хотод самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 8-10-нд болж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний өрсөлдөгч Марокко улсын бөх Чакири Эль Хусейнийг ялсанаар дараагийн тойрогт Японы Ёошүки Кикүчитай барилдахаар болов. Х.Цагаанбаатар самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байсан юм. Үргэлжлүүлэн Чёнжүгийн дэвжээнд манай жүдогийн шилдэг тамирчин Д.Алтансүх, тулааны спортын нэрт тамирчин Н.Отгонбаатар нарын найман тамирчин барилдах билээ. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх