Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээг цагдан хорив

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-07 11:50:56

БНСУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхэээг цагдан хорих захирамжийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. Ж.Сүхээг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Түүнийг тус хорих ангид 30 хоног саатуулан шалгах юм байна.