Л.Оюун-Эрдэнэ: Ё.Бат-Эрдэнэ, С.Баатарцогт нар мөрийтэй тоглосон тул ажлаас чөлөөлнө

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-06 13:31:04

Засгийн газрын энэ өдөр (11.5)-ийн хуралдаанаар төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Энэ тухай сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн баталснаар төрийн албан хаагчийг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг газраар үйлчлүүлэхийг хориглосон байдаг. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой 10 гаруй мэдээлэл ирснээс хоёр нь бодитой нь тогтоогдсон. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ казино тоглосон нь нотлогдсон. Мөн МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт мөрийтэй тоглож, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлж байгааг нь тогтоосон. Тиймээс эдгээр хүнийг ажлаас чөлөөлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо" гэв.