Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-05 11:27:00

Эдийн засгийн бaйнгын хорооны хуралдаан болж байна. Энэ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, С.Даваасүрэн нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийн дагуу санал хураахад гишүүдийн олонхи дэмжсэнээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг энэ баасан гаригийн УИХ-ын чуулганаар эцэслэхээр болов. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх