Талбайн теннисчин эгч дүүс Солонгос болсон тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирлээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-04 23:20:00

БНСУ-д талбайн теннисний Азийн чансаа олгох өсвөр үеийнхний олон улсын тэмцээн болоход монгол охид өндөр амжилт үзүүлэн эх орондоо ирлээ. Тэмцээний ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо алтан медаль, хосын төрөлд тэргүүн байрт орсон бол Ч.Марта хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Харийн оронд шинэ тутам хөгжиж буй спортын төрлөөр алт, мөнгөн медаль авсан охид төрсөн эгч дүүс аж.

 

-->