Какүрюү М.Ананд зүүнийг магнайлна

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-04 11:43:31

Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башёгийн банзүкэ гарлаа. Энэ сард макүүчи зиндааны зүүн жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд, барууныг бэртлээс эргэн ирсэн Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдах юм байна. Харин озеки нарыг Гойдо тэргүүлж, Такаяши, Такакэйшо нар удаалах нь ээ. Энэ башёд Гүрж сүмоч Точиношин сэкивакэ цол руу буурах бөгөөд маэгашира цолтнуудыг Даэйшо, Окиноүми нар тэргүүлэх барилдана. Монгол сүмочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зүүн жигүүрийн дөрөвт, Ичиножёо А.Ичинноров зүүн жигүүрийн 12-т, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн баруун жигүүрийн 15-д тус тус эрэмбэлэгдсэн байна.