УЛААНБААТАРТ ҮЕР УСНЫ ХОЛБОГДОЛТОЙ 31 ДУУДЛАГА ИРЖЭЭ

Нийтэлсэн: Админ 2018-07-18 3:14:09

УЛААНБААТАРТ ҮЕР УСНЫ ХОЛБОГДОЛТОЙ 31 ДУУДЛАГА ИРЖЭЭ


Улаанбаатар хотод түр зуурын олон удаагийн давтамжтай усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автжээ. Мөн цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажиллалаа.

            Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна.


            Үерийн улмаас хоёр иргэн амь насаа алдаж, 29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллалаа.

            Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлд дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Нийслэлийн Онцгой байдлын газрын