Байгалийн чулуу, хаягдал хар төмөр хилээр нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн: Админ 2019-10-04 12:56:00

Гаалийн байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 67 зөрчил илрүүлжээ.

Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн есөн удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил  илрүүлж улмаар 56.1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87.33 кг байгалиийн чулуу, мөн таван удаагийн үйлдлээр 320 кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулууг нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин  хаягдал төмрийг УИХ-ын 2005 оны 46 дугаар тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна.  

 

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар