Төрийн шийдвэрээ хүндэтгэж буй иргэддээ албан хаагчид талархаж байна

Нийтэлсэн: Админ 2020-02-24 19:42:35

Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг  хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн, ОБЕГ-ын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, иргэдийн эрүүл аюулгүй орчныг хангахаар цаг наргүй ажиллаж буй.

Тэгвэл өнөөдөр /2020.02.24/ буюу шинийн нэгний өдөр иргэд төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаад ЦЕГ, ОБЕГ-ын албан хаагчид талархаж буйгаа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ