Хар тамхи хүний биед ямар хор хөнөөл учруулдаг вэ?

Нийтэлсэн: Админ 2019-10-02 12:37:00

 

Сүүлийн үед хар тамхины хэрэглээ ихсэж, хууль бусаар худалдах, зарах, тээвэрлэх, нуух зэрэг гэмт хэрэг их илэрч байгаа талаар цагдаагийн албаныхан байнга мэдээлж байна.

Насанд хүрээгүй болон эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, хэргийн золиос болох эсвэл ялтан болсоор байна. Тиймээс ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс хар тамхины талаарх сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэлтийг явуулсаар байна.

Тэгвэл энэ удаад хар тамхи хэрэглэвэл хүний биед ямар хор хөнөөлтэй болохыг танилцуулъя.

Хар тамхи гэдэг бол хүний уураг тархи, мэдрэлийн систем, оюун ухаанд бодитоор нөлөөлөхүйц хүчтэй байгалийн болон химийн гаралтай мансууруулах үйлчилгээтэй ургамал юм.

Мансууруулах бодис нь каннабиноид, марихуан, гашиш гэх мэт олон төрөлтэй. Сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэгчдийн нас улам залуужиж, хамгийн бага нас нь манай улсын хувьд 13 болсон гэх харамсалтай мэдээлэлийг өгч байсан юм.

 

Ганц удаа хэрэглээд давтан хэрэглэж эхэлдэг


1.Хар тамхийг анх хэрэглэж эхэлсэн хүн “Ганц удаа татлаа гээд орчихгүй” хэмээн найдаж, түүндээ лавшран, дараа дараагийн удаа хэрэглэсээр нэг мэдэхэд бүр мөсөн орж, бие сэтгэлээ захирч чадахгүй болсон байдаг.

Хар тамхины найрлага нь хүний цусыг бохирдуулснаар донтуулдаг. ТHC (tetrahydrocannabinol) хэмээх бодис нь уураг тархинд шууд нөлөөлж, дофамины (адреналлинийг ихэсгэж, донтох эмгэгийг үүсгэдэг) хэмжээг эрс нэмэгдүүлж, биеэ барих чадварыг алдагдуулдаг. Ингэснээр хүн өөрийн мэдэлгүй амиа хорлох, бэлгийн харьцаанд орох, бие эрхтнээ гэмтээх зэрэг үйлдлийг хийдэг.
 

Тархины эд эсийг эргэж сэргэхгүйгээр  үхүүлдэг


2.Нисэж байгаа мэт мэдрэмж төрж, сэтгэл санаа огцом дээшилж, эсвэл огцом сэтгэл санаагаар унаж, үхэх хүсэл төрнө. Энэ нь тархин дахь дааврын хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбоотой. Цаагуураа тархины эдийг үхжүүлж, хэвийн сэтгэх үйл ажиллагааг доголдуулж байдаг.
 

Сэтгэцийн эмгэг үүснэ


3.Хар тамхийг хэр их хэрэглэнэ тэр хэмжээгээрээ донтох үйлчилгээ тэлж, биемахбодийг хамрах хүрээ нь өргөжиж байдаг. Тархины мэдээлэл хадгалах, санах ойд нөлөөлж, сэтгэцийн эмгэг үүсгэх аюултай.
 

Өөрийгөө удирдаж чадахаа болино


4.Цусны судсыг тэлснээс болж нүд улайн, аргадаг. Тархинд шууд нөлөөлдөг гэж дээр дурьдсан даа. Ингэснээр сэтгэл санаа тогтворгүйжиж, өөрийгөө удирдаж, захирч чадахаа байна. Энэ нь өөртөө болон орчин тойрондоо муу нөлөө үзүүлэх эх үндэс болдог.

Шим тэжээлийн дутагдалд орж, турж эцнэ


5.Харах, үнэрлэх, сонсох мэдрэхүйд шууд нөлөөлж, хий юм харах, чих шуугих шинж тэмдгүүд илэрнэ. Түүнчлэн ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хоолны дуршлыг бууруулна. Яваандаа мансууруулах бодисноос өөр зүйл хүсэхээ болин, шим тэжээлийн дутагдалд орж, турж эцнэ.
 

Эрт хөгширч, үс унаж өнгө чанараа алдана


6.Нүүрэн дээр юм гарч, арьсны эд үхжиж, арьс харлаж, өтлөх шинж харьцангуй хурдсана. Үс унаж, өнгөлөг чанараа алдана.

 

Зүрхний хэм өөрчлөгдөж үхэх аюултай


7.Хар тамхи татсанаас нэг минутын дотор зүрхний хэмнэлд өөрчлөлт гарч, зүрхний цохилт минутанд 20-50-аар нэмэгддэг. Тус шинж 20 минутаас 3 цаг үргэлжилж эцэстээ үхэх аюултай.
 

 

Сэтгэлд гутралд орно
 

8.Мансууруулах бодисны үйлчилгээ гарсны дараа толгой хүчтэй эргэх, харааны фокус алдагдах, маш ихээр сульдаж ядрах, нойргүйдэх, сэтгэл гутралд автах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Дашрамд дурьдахад хар тамхи хэрэглэдэг хүмүүсийн 20 хувь нь өөрийн санаачилгаар гарах тухай боддог бол үлдсэн 80 хувь нь эмч болон тусгай мэргэжилтний тусламжтайгаар гарах шаардлагатай байдаг байна.