Хар тамхинд донтсон хүү өндрөөс үсэрч амиа хорложээ
Хар тамхинд донтож, улмаар сэтгэл зүйн гутралд орсон хүү “Чи энэ тоглоомоор тоглох юм бол, тэр чиний бүх зүйлээр инээмсэглэн тоглох болно” гэж гэрээслэл бичээд өндрөөс үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Түүний гэрээслэлд “Би энэхүү замыг сонгохоос өөр зүйлгүй болсон. Ямар нэгэн хар зүйлд би хэтэрхий автсанаа мэдэж байгаа ч гарч чадахгүй байна. Би хэтэрхий сул дорой, хэтэрхий хувиа хичээсэн байна. Би амьдралаа ингэж шинээр эхэлнэ. Хайрт гэр бүлийнхэн анд найзууд минь намайг уучлаарай. Та нар намайг хэзээ ч уучлахгүй байх. Гэхдээ би амьдралд гэрэл гэгээ олж харахгүй байна. Намайг ийм зүйл хийлгэхэд хүргэлээ” гэсэн байжээ.
Хэргийг тодруулбал, өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах байрны гадаа талбайд шар цамцтай эрэгтэй хүн нас барсан байдалтай байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Хэргийн мөрөөр шалгахад 1998 онд төрсөн, их сургуулийн хоёрдугаар курсын оюутан залуу өндрөөс үсэрч амь насаа алдсан нь тогтоогдсон байна. Талийгаач хоёр жилийн хугацаанд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн бөгөөд үүнийг нь ар гэрийнхэн нь огтоосоо мэдээгүй байжээ.