Долоон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ
Гүнтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2019 оны наймдугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Борнуур сумаас долон уут мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ. Мансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсан иргэдийг Эрүүгийн тухай хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сарын 20-ны өдөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн ажилтнууд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг саатуулан шалгахад 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамал тээвэрлэж явсан нь илэрсэн билээ.
Тус ургамлыг тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулжээ. Налайх дүүргийн харъяат, 22-23 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг тестээр шалгахад мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдож байв.