Мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насны хүүхдүүдийг саатуулав
Мансуурсан хүүхдүүдийг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 21-ны шөнийн 03.30 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт 15-17 насны зургаан эрэгтэй хүүхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Иймд, эцэг, эхчүүдийг хүүхдүүддээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулав.