НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв. Нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай” асуудлыг хуралд танилцуулав. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, урлаг соёл зэрэг салбарт өөрийн хувь нэмрээ оруулсан 140 хүнийг төрийн одон медалиар шагнуулахаар холбогдох албаныхан тодорхойлжээ. Тэргүүлэгчид энэ талаар хэлэлцээд дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоол баталлаа.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад зарим асуудал нэмэх талаар танилцуулав. Цаг үеийн тулгамдсан асуудлын нэг болох “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаарх танилцуулгыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэх, Хурлын зохион байгуулалтын асуудлыг нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба танилцуулах гэсэн хоёр асуудлыг нэмж тусгах санал ирүүлснийг Тэргүүлэгчид дэмжиж, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанд оруулахаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ