Өнөөдөр "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх" олон улсын өдөр

Нийтэлсэн: Админ 2019-02-15 3:45:20

Өнөөдөр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх” олон улсын өдөр


Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог.

 

Дэлхийн 171 оронд тус өдрийг олон нийт, нийгмээрээ хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох, хорт хавдрын эмчилгээг сайжруулах, уг өвчнөөр өвдсөн хүүхэд, тэдний гэр бүлийхнийг дэмжихэд уриалан тэмдэглэж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгаас "Эрэлхэг баатрууд" өдөрлөгийг зохион байгуулах юм.

 

Хорт хавдар нь 16 бүлгийн 100 төрөл бий. Мөн хорт хавдар нь хүүхдийн аль ч насанд тохиолдож болдог. 

 

Хүүхдэд дараах шинжүүд илэрвэл эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

 

Хүүхдийн хорт хавдрыг даван туулахад хүн бүрийн оролцоо чухал.

 

 

Хорт хавдар өвчнийг даван туулж буй хүүхэд, тэдний гэр бүлийхэн бол ЭРЭЛХЭГ БААТРУУД юм. 

 

Эх сурвалж: ЭХЭМҮТ