Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журам

Нийтэлсэн: Админ 2022-10-10 10:18:00

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай мэдээлэл хүргэе.


·         Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөлд хамаарах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдэд гаргана.

·         Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрөл шинэчлэн аваагүй, эсхүл эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрөл шинэчлэн авах хүсэлтээ хуульд заасны дагуу гаргаагүй этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хүчингүйд тооцно.

·         Энэ хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390388880621&fbclid=IwAR2Yl8-u2GreWK4KkK_7TUY2KzrAiGfCkB41pebJTkqJ3865ak6T6UByKW0