Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм

Нийтэлсэн: Админ 2022-09-28 10:09:00

Энэхүү дүрмийн зорилго нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.16-д заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулах, уг комиссоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс (цаашид "комисс" гэх) нь ажил олгогч болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон ажилтны тэнцүү тооны төлөөллөөс бүрдэх бөгөөд 4 ба түүнээс дээш тооны бүрэлдэхүүнтэйгээр    3 жилийн хугацаагаар байгуулагдана. Комиссын бүрэлдэхүүний тоог ажил олгогч тогтооно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16468443889391&showType=1