Дундаж цалин хөлс тодорхойлох журам
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж гарсан дүрэм, журмыг цувралаар хүргэж байна.
2.1.Ажилтны дундаж цалин хөлсийг дараах байдлаар тодорхойлно:
2.1.1.нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж;
2.1.2.нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж;
2.1.3.нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно.
2.2.Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно. ХНХС-ын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав.
Жишээ нь: Ажилтан Б 2022 оны 6 дугаар сард ажлын 21 өдөр буюу 168 цаг ажиллахаас ажлын шаардлагаар 8 цаг илүү ажиллаж, нөхөн амраагүй бол түүнд олгох илүү цагийн хөлсийг дараах байдлаар тооцно:
Он, сар |
Ажлын өдөр |
Ажлын цаг |
Сарын цалин хөлс |
2022 оны 3 дугаар сар |
22 |
176 |
1,144,000 |
2022 оны 4 дүгээр сар |
21 |
168 |
1,092,000 |
2022 оны 5 дугаар сар |
22 |
176 |
1,144,000 |
Дүн |
65 |
520 |
3,380,000 |
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр аваарай
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389706554831&showType=1