“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон Солонгосын Тээврийн аюулгүй байдлын газар /TS/-ын хооронд санамж бичиг байгууллаа
“Зам, тээврийн хөгжлийн яам”-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, Дэд захирал Б.Мөнхгарьд нар нь 2022 оны 04 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажилласан.
Тус айлчиллаар Логистикийн салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, систем болох Хьюндэй Movex судалгаа, хөгжлийн төвийн логистикийн автоматжуулалтын систем, Солонгосын логистикийн гол түшиц терминал болох Өвань хотын ICD хуурай боомтын Эх газрын логистикийн терминалын экспорт/импортын контейнэр тээвэрлэх, хадгалах, буулгах, шилжүүлэн ачих, гаалийн бүрдүүлэлт хийх процесс, Автомашины техникийн хяналтын үзлэгийн судалгаа хөгжлийн төв /KAVIC/-ийн үйл ажиллагаатай танилцан.
Мөн Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын удирдлагуудтай уулзалт хийж, хоёр талын Зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх төслийн талаар санал дэвшүүллээ.
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон Солонгосын Тээврийн аюулгүй байдлын газар /TS/-ын хооронд тээврийн аюулгүй байдлыг сайжруулахад хамтарч ажиллах тухай Санамж бичгийг байгуулж, хоёр тал цаашид Автотээврийн салбарт хамтран ажиллаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.