"Нэн түрүүнд ХАБ” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
НҮБ-ийн төрөлжсөн байгууллагын нэг болох ОУХАБ-аас гаргасан удирдамжийн дагуу жил бүрийн дөрөвдүгээр сард ХАБЭА-н сарын аяныг дэлхий даяар зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил улс орон даяар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор улсын хэмжээнд тэмдэглэж байна.
Тэгвэл улсын хэмжээнд зохион байгуулж буй энэ аяны хүрээнд үйлдвэрийн газраас “НЭН ТҮРҮҮНД ХАБ” зорилтыг дэвшүүлж 5 н арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж бөгөөд энэ хүрээнд “НЭН ТҮРҮҮНД ХАБ” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзон Сүүлийн жилүүдэд тус үйлдвэрийн газраас аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан албан хаагчдын ХАБЭА -н тухай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж автотээврийн салбарын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлэхийг нийт хамт олондоо уриалсан.
Өдөрлөг хөтөлбөрийн дагуу үргэлжилж ХАБЭА-н тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бүтцийн нэгжүүд ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлагаа хуваалцаж, эрүүл аюулгүй хөдөлмөрийн талаарх соён гэгээрлийн ажлыг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байлаа.
Өдөрлөгийн үеэр ХАБЭА талаар асуулт хариулт бүхий хөгжөөнт цэнгээнт “АХА” тэмцээн зохион байгуулагдаж Сонгино-хайрхан зорчигч тээврийн төвийн ажилтан Г.Ариунзаяа нэгдүгээр байр, Баянгол техникийн хяналтын төвийн инженер О.Ганчулуун хоёрдугаар байр, Зорчигч тээврийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болор-эрдэнэ гуравдугаар байрыг тус тус эзэлсэн.