М.Лхагвагэрэл, Б.Болортуяа нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

Нийтэлсэн: Админ 2021-08-06 9:09:00

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд өнөөдөр дөрвөн тамирчин өрсөлдөнө. Тэдний хоёр нь хүрэл медалийн төлөө барилдах бол нөгөө хоёр нь эхний барилдаанаа хийнэ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Ц.Намуунцэцэг нарын эхний барилдаан Японы бөхчүүдтэй 10:30 цагт сугалаа таарсан. Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд М.Лхагвагэрэл 18:30 цагт, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа 19:55 цагт хүрэл медалийн төлөө барилдах юм.