Мэргэжилд хүйс байдаггүй

Нийтэлсэн: Админ 2020-08-21 16:30:00
ХҮН БҮР ЯЛГААТАЙ, ХҮН БҮР ХҮЙСЭЭС ҮЛ ХАМААРАН ӨӨРИЙН СОНИРХОЛ, ЧАДАВХ, АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТОХИРЦЫГ ХАРГАЛЗАН МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС
.

 

ЭЛСЭЛТ, МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫГ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА

Дэлхий нийтийн нийгэм, эдийн засаг, техник, технологийн хурдацтай өөрчлөлт нь хүн насан туршдаа сурч боловсрох, ажил мэргэжлээрээ өсч хөгжих, жендэрийн мэдрэмжтэй мэргэжил сонголт руу хөтөлсөн мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага чухалчлагдаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024)-д “жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялгаварлан гадуурхлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ, санаачлагыг дэмжих”, “Ажил мэргэжлийн чиг баримжааг хөгжүүлэх чиглэл (2016 - 2020)”-д “ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлж, зорилтот бүлгийн иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэх”- ээр заасан нь дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлт, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн суралцагчдын мэргэжил сонголтыг жендэрийн мэдрэмжтэй болгох суурь нөхцөл бүрдсэн байна. 

Монгол Улсад Дээд боловсролын элсэлт “олноор нь сургах” хандлагатай, эмэгтэйчүүдийн элсэлт давуу байна.

Элсэлтэд суралцагчид жендэрийн хэвшмэл хандлагаар мэргэжлээ сонгох нь түгээмэл, жендэрийн ялгаатай байдал нэмэгдэж, дээд боловсролын диплом ажилд орох “тасалбар” төдий болж үнэгүйдэж байна. Иймд элсэлт, мэргэжил сонголтыг жендэрийн мэдрэмжтэй болгосноор хувь хүн, гэр бүл, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмэр оруулах юм. 

 

 

Их дээд сургууль, коллежид эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр, ажил мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтод жендэрийн хэвшмэл ойлголт бэхжсэн хэвээр байна.

Их, дээд сургууль, коллежид 2001 оноос хойш жилд дунджаар 41.2 мянган суралцагч шинээр элссэнээс тэдгээрийн 70.3 орчим хувь нь тухайн жилдээ ерөнхий боловсролын 12 дугаар анги төгссөн суралцагчид байна. Их дээд сургууль, коллежид элсэгч, суралцагчид болон төгсөгчдийн 60 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Дээд боловсролын жендэрийн дүн шинжилгээгээр, элсэгчдийн 85 хувийг 17-18 насныхан эзэлж байв. Дээд боловсролын салбарт элсэн суралцагчдын тоо нэмэгдэж, хүйсийн зөрүүтэй байдал багасах хандлагатай ч дэлхийн улс орнуудтай харьцуулахад эмэгтэй элсэлт давамгайлж байна. Элсэлтэд соёл,  дийн засаг, нийгэм, институцийн хүчин зүйлс нөлөөтэй байна.

 Элсэгчид дээд боловсрол эзэмших үйл явцыг ирээдүйн сайн сайхан амьдрал, нийгмийн байр суурь, эрх мэдэл, ажлын байрны баталгаа, боломжийн  алин бүхий ажлын байр хэмээн харж байна. Охид бие даан амьдралаа авч явах, нийгэмд өөрийн байр сууриа олох, “хүний доор орохгүй”, хөвгүүдийн хувьд “өндөр цалинтай ажил хийж, гэр бүлээ тэжээх ёстой” учраас мэргэжил эзэмших нь чухал гэх жендэрийн хэвшмэл ойлголтын нөлөөгөөр их дээд сургуульд элсэх нь түгээмэл байна. Бага, дунд боловсролын жендэрийн дүн шинжилгээний дүнгээр охид, хөвгүүд мэргэжлээ сонгохдоо илүү уламжлалт байр сууринаас ханддаг гэж дүгнэжээ. Дээд боловсролын жендэрийн дүн шинжилгээгээр технологийн чиглэлд хөвгүүд, нийгэм, хүмүүнлэг болон анагаахын чиглэлд охид гол төлөв элсэх хандлагатай байна

(Зураг 2). Дотоодын их дээд сургууль, коллежид суралцагчдыг мэргэжлийн чиглэлээр нь авч үзэхэд эмэгтэйчүүд боловсрол, эрэгтэйчүүд инженерчилэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт чиглэлээр давамгайлсан хандлагатай байна.

Элсэгчдийн мэргэжил сонголтод дараах хүчин зүйлс нөлөөлдгийг судалгааны баримтууд харуулдаг. Үүнд:

Суралцагчид, оюутнууд уламжлалт хандлагаар мэргэжлээ сонгоход ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдалт хангалтгүй, жендэрийн ойлголт, мэдлэг сул байгаатай холбоотой юм. Судалгаанд хамрагдсан нийт элсэгчдийн 20% нь мэргэжил сонголтод эцэг эх нөлөөлдөг гэсэн байна. 

ЕБС-ийн суралцагчид, Их дээд сургууль, коллежийн элсэгчдийн мэргэжил сонголтод эцэг эх, багш нарын жендэрийн хэвшмэл хандлага нөлөөлсөөр байна.

Эцэг, эхчүүд охидоос илүү хөвгүүдээ ирээдүйд шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх сонголтыг дэмжиж байна. Эрэгтэй, эмэгтэй хүнд илүү тохиромжтой,  охиромжгүй ажил мэргэжил хэмээн хүйсээр ялгаварлах, “эмэгтэй хүн техниктэй ажиллах ур чадвараар дутмаг” гэж ханддаг эцэг эхийн жендэрийн хэвшмэл ойлголт нь охид хөвгүүдийн мэргэжил сонголтод нөлөөлсөөр байна.

 

 

 

 

Багш нарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдлэг хангалтгүй, суралцагч, элсэгчдийн суралцахаар төлөвлөж буй мэргэжлийн хөтөлбөрөөр зөвлөх мэдээлэл хомс тул хувийн туршлагад үндэслэн суралцагчдад жендэрийн өрөөсгөл хандлагаар зөвлөгөө өгөх нь нийтлэг байна.

БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

I. ЕБС-ийн сурагчид, Их дээд сургууль, коллежийн элсэгчид мэргэжлээ сонгохдоо жендэрийн мэдрэмжтэй хандах 

- Мэргэжил сонголтод цалин хангамж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, ажлын байрны олдоц, сургуулийн нэр хүнд зэрэг хүчин зүйлээс илүү өөрийн сонирхол, чадавх, ажил мэргэжлийн тохирцыг харгалзан мэргэжлээ сонгох нь таны ирээдүйд хийх чухал шийдвэр юм.
- Жендэрийн ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх нь уламжлалт, хэвшмэл хандлагаар мэргэжлээ сонгохгүй байхад тусална. 

- Ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдэд хандан дараах алхмуудыг сорихдоо дэмжлэг аваарай.
Нэгдүгээр алхам:
Сонирхлоо тодорхойлох
Хоёрдугаар алхам:
Чадавхаа тодорхойлох
Гуравдугаар алхам:
Мэргэжлийн хэв шинжээ тодорхойлох
Дөрөвдүгээр алхам:
Зонхилох хэв шинжээ тодорхойлох
Тавдугаар алхам:
Зонхилох хэв шинжэд тохирох
мэргэжлүүдийг тогтоох
Зургаадугаар алхам:
30-аас доошгүй мэргэжлийг судлах

Долоодугаар алхам:
“Өөрт тохирох эсэх” талаар дүгнэлт
гаргах
Наймдугаар алхам:
Мэргэжлээ 3-аас доошгүй
хувилбартай сонгох.

II. Эцэг эх, багш нарын жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, охид, хөвгүүдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх 

- Багш, эцэг эхчүүд жендэрийн ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлснээр охид, хөвгүүдэд өөрийгөө тодорхойлоход нь тусалж чадна.
- Мэргэжил сонголтын нөлөөллийн үйл ажиллагаанд эцэг эхчүүд идэвхтэй оролцсоноор охид, хөвгүүдийн хэрэгцээ, сонирхол, оролцооны ялгаатай байдлыг харгалзан үзэх чадварт суралцана.
- Багш, суралцагчдад ажил мэргэжлүүдийн талаарх цогц мэдээллээр хангаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэшсэн зөвлөхүүдтэй холбон зуучлаарай.
- Ажил мэргэжлийн чиг баримжааг олгох үйл ажиллагааны хүрээнд багш мэргэжлийн цахим мэдээллийн санг ашигласнаар суралцагчдад оновчтой сонголт хийхэд дэмжлэг болно.