Д.Нямхүү:Халдвар нэмж илрээгүй
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ЭМЯ өнөөдөр /2020.09.24/ мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 313 ба үүнээс 302 хүн эдгэрсэн бол 11 хүн эмчлүүлж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа есөн хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ