Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож түргэн тусламжийн машин мөргөжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа түргэн тусламжийн машин мөргөсөн осол гарчээ. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 25-ны 01:00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Honda Fit" маркийн автомашины жолооч 20 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, дуудлаганд явж байсан түргэн тусламжийн автошиныг мөргөсөн байна. Тээврийн цагдаагийн албанаас “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол эрс нэмэгдэж байгаа талаар албаны хүн хэлж байна.