Эрээн хотод эхнэр, хүүхдээ хутгалсан этгээдийг баривчилжээ
Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт өсвөр насны хүү, ээжийн хамт хутгалуулсан байдалтай иржээ. Энэ хэрэг арванхоёрдугаар сарын 14-нд болсон бөгөөд хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгах явцад Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй Т гэгч БНХАУ-ын Эрээн хотод өөрийн хамтран амьдрагч, 33 настай Ш болон дагавар хүү 12 настай С нарыг хутгалсан байна. Сэжигтэн хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч нарыг цээж, хөл болон гарын хэсэгт нь хутгалсан байна. Хохирогч эмэгтэй нь сэжигтэн этгээдтэй хамтран амьдардаг байсан ба тэд хамтдаа БНХАУ-ын Эрээн хот дахь “Өү-Яа” захад байр түрээслэн, хувийн бизнес эрхэлдэг байсан аж.