Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Нийслэлийн хүндэт иргэн боллоо
Спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, пара пауэрлифтингийн спортоор өндөр амжилт гаргаж, Пауэрлифтингийн дэлхийн аварга, улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн дээд амжилтын эзэн, гавьяат тамирчин Э.Сондомпилжээг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжиллөө. Түүний хувьд 2019 оны долдугаар сард болсон пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 107 кг-ын жинд алтан медаль хүртэж, 247 кг өргөсөн амжилтаар Дэлхийн рекордыг шинэчилж, гиннесийн номд бичигдсэн юм. Энэхүү нэр хүндтэй шагналыг жилд нэг удаа олгодог бөгөөд Э.Содномпилжээ Нийслэлийн 19 дэх хүндэт иргэн болж байна.