П.Ундрах, Э.Эрдэнэтөгс нар Малайзаас мөнгөн медаль хүртлээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 11:01:54

Малайз, Тайланд улсад болдог талбайн теннисний өсвөр үеийнхний олон улсын цуврал тэмцээнд манай таван тамирчин өрсөлдөж байна. Энэ удаагийн цуврал тэмцээн Малайзын хойт хэсэгт орших Перлисын Кангар хотод болов. Тэмцээний хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд П.Ундрах мөнгөн медаль хүртэж, хосын төрөлд аваргаллаа. Харин Э.Эрдэнэтөгс хосын төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд гурав дахь цуврал тэмцээндээ оролцохоор Тайланд улсыг зорилоо.