ОйлГОЁ ХҮНдэлье: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ААН-үүдэд мэдээлэл хийлээ
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан, Жендэрийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газартай хамтран гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “ОйлГОЁ ХҮНдэлье” нөлөөллийн арга хэмжээ улс орон даяар эхлүүлж байгаа билээ.
Энэ аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилгоор “Эвсэг” ХХК болон “Блю Скай Кашмер” ХХК-ийн нийт 730 ажилтанд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Та бүхэн арга хэмжээнд нэгдэж олон нийтийн сүлжээний профайл зурагныхаа хүрээг “Ойлгоё хүндэлье” хүрээгээр сольж, нөлөөллийн ажилд оролцоорой.