Ч.Хөхчирэнгэр начин түрүүлэв
Нийслэл хотын түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, харцага О.Хангай үзүүрлэв. Их шөвөгт аварга Н.Батсуурь, харцага Б.Бат-Өлзий шалгарлаа. Энэ барилдаанд улсын аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс, заан Б.Соронзонболд, харцага Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Түрүү бөхийг зургаа, үзүүрт дөрөв, их шөвөгт үлдсэн бөхийн 2.2 сая төгрөгөөр шагнаж урамшуулжээ.