3х3 Азийн Оюутны аварга боллоо
Монгол Улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг (Мон-Алтиус БТДС) 3х3 Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө 20:12-оор Тайваний багийг илүүрхэж, Ази тивийн аварга боллоо.
Монгол Улс ийнхүү Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа болоход хоёр дахиа түрүүлж, нэг мөнгө, нэг хүрэлтэй медальтай боллоо.