ХАКҮХО АВАРГЫН 34 НАСНЫ СОДОН БЯЛУУ
ХАКҮХО АВАРГЫН 34 НАСНЫ СОДОН БЯЛУУ
Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал учраа бөхөө унагаснаар төрсөн өдөртөө бэлэг барив. Тэгвэл дэвжээнийх нь бөхчүүд өвөрмөц утга бүхий бялуугаар бэлэг барьсан аваргын сэтгэлийг хөдөлгөжээ.
Бялуун дээрх дүрслэл нь "Токио-2020" олимпийн наадмын лого болон олимпийн таван цагариг байв. Учир юу гэвэл Хакүхо аварга өмнө нь хэвлэлд "Токиогийн олимпийн наадмыг нээж ёслол үйлдэхийг мөрөөдөж байна" гэдгээ хэлж байсан юм.
С.Гэгээ