ИТХ-ын төлөөлөгчид 2026 онд хийгдэх хөрөнгө оруулалтын саналаа өглөө

Нийтэлсэн: Админ 2025-11-20 13:03:00

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай хамтран 2026 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хороодод хийгдэх зураг төсөв бүхий бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлж холбогдох саналаа дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст гаргаж өглөө.