23 ХҮРТЭЛХ НАСНЫ АЗИЙН АШТ УЛААНБААТАРТ БОЛНО

Нийтэлсэн: Админ 2019-01-08 2:09:40

23 ХҮРТЭЛХ НАСНЫ АЗИЙН АШТ УЛААНБААТАРТ БОЛНО


Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 23 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг манай улсад зохион байгуулах эрхийг өгч, албан ёсоор календарьт багтсан баяртай сайхан мэдээг дуулгалаа. “U-23”-ын анхдугаар Азийн АШТ 2019 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Манай улс 1973, 1993, 2001 онд насанд хүрэгчдийн, 2014 онд залуучууд, 2013 онд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан түүхтэй.


С.Нацаг