НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

Нийтэлсэн: Админ 2018-12-12 2:04:22

НӨАТ-ЫН УРАМШУУЛЛЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА


НӨАТ-ын урамшууллын 2018 оны араннэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 23 буюу ням гаригт явагдана.


Иргэн та арваннэгдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.