ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГЭРЭЭГ ХЭЛЭЛЦЭНЭ

Нийтэлсэн: Админ 2018-12-12 1:52:11

ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГЭРЭЭГ ХЭЛЭЛЦЭНЭ


Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыш хэлэлцэнэ.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/;

- “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

- “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төсөл /Засгийн газар 2018.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

- Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

- Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

- Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

3. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Бусад.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

- “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;