"Гишүүдийн тоог 126-гаас буулгах боломжгүй. Тооны асуудал дахин сөхөгдвөл хүлээж авахгүй"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Судлаачдын зүгээс гишүүдийн тоог 150-155 байх нь хамгийн тохиромжтой гэсэн тооцоолсон. Учир нь 2040 он гэхэд манай улсын хүн ам таван сая, 2050-2060 онд 10 сая болно. Хүн ам нэмэгдэх болгонд Үндсэн хууль өөрчлөх жишиг тогтоочих гээд байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэдийн зарим нь 152 хангалттай гэсэн бол нөгөө хэсэг нь их байна, мөн 76 болно гэсэн байдлаар саналаа илэрхийлсэн байсан. Ингээд УИХ-д суудалтай гурван намын удирдлагууд тооны асуудлаар нухацтай ярилцсан.
Дээрх асуудалтай холбогдуулан Ардчилсан Намаас гаргасан саналыг дэмжиж, 126 болгохоор хэлэлцэж байгаа. Тиймээс 126 гэдэг тооноос буулгавал өөрчлөлт хийгээд ч нэмэргүй. Бодлого, хөгжил ярих ямар ч боломжгүй. Дараагийн хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн тооны асуудал сөхөгдвөл ХҮН намын зүгээс хүлээж авахгүй гэдгээ хэлье. 50:50 хувийн зарчмыг дэмжих байгаа. Ардчилсан Намаас гаргасан 60:40 харьцааг цааш хэлэлцээд явбал боломжтой гэж үзсэн" гэлээ.