
Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
Дөрөвдүгээр сарын барилдааны хуваарь:
- Дөрөвдүгээр сарын 03-06-нд өдөр бүр 20:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны дөрөвдүгээр тойргийн барилдаанууд,
- 07-нд 12:00 цагаас Ардчиллын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- 08-нд 12:00 цагаас Архангай аймгийн 100 жилийн ойд зориулсан Архангай нутгаас төрөн гарсан таван аваргад хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- 09-14-нд МҮБХ-ны “Үндэсний Алтан цом”-ын төлөөх барилдааны тав, зургадугаар тойргийн барилдаанууд,
- 15-нд 12:00 цагаас Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын заан Базарын Доржийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- 22-нд 12:00 цагаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- 23-нд 12:00 цагаас МҮОНРТ-ийн “Өв түгээ” төслийн барилдаан,
- 29-нд 12:00 цагаас Монгол улсад шинжлэх ухааны мал эмнэлэг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
- 30-нд 12:00 цагаас Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсанулс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.
OKBet
2023-09-09 | 10:27:18 ХариулахYour article is a perfect article without a hitch. Thank you. My site: OKBet kyc process
Limang Istrateya Para Manalo sa Online Sabong
2023-06-29 | 11:18:10 ХариулахWe have a site for sports games. You must be interested. Istrateya Para Manalo sa Online Sabong PH 2023
Ok-Bingo
2023-06-27 | 18:47:43 ХариулахYour article is a perfect article without a hitch. Thank you. My site: Ok Bingo