Дэд ахлагч Э.Буджав түлхэлттэй өргөлтийн дэлхийн аварга болжээ
Туухай өргөлтийн ДАШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо 2022 оны аравдугаар сарын 27-31-нд зохион байгуулагдаж дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байна. Энэ тэмцээнд манай улсаас Дэд ахлагч Энхбаатарын Буджав 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож 2022 оны Дэлхийн аварга боллоо.
Дэд ахлагч Э.Буджав Үндэсний Батлан хамгаалахын их Сургуулийн Ерөнхий цэргийн ангид 2017-2018 онд суралцаж байгаад ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцаж байна.
Тэрбээр 2018 онд Зэвсэгт хүчний Туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль, мөн тэмцээнээс 2021 онд хос мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн ОХУ-д суралцаж байхдаа туухай өргөлтийн спортоор тууштай хичээллэсний үр дүнд олон амжилтын эзэн болсон аж.
Тухайлбал, 2022 онд Туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын "Цагаан шөнө" тэмцээнээс алтан медал хүртэж байжээ.