"ТУУШИН" КОМПАНИЙН ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ БАЙНА

Нийтэлсэн: Админ 2018-10-16 4:54:07

"ТУУШИН" КОМПАНИЙН ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ БАЙНА


Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Туушин" компанийн үүдний хэсэгт явган хүний зам гаргахаар газар чөлөөлөх ажлыг албадан гүйцэтгэж байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэр, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрладаг тус компанийн оффис болон зочид буудлын барилгын үүд хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний зам гаргалгүйгээр авто машины орц, гарц, шат барьсан тул ийнхүү албадан буулгахаар болжээ. Ийнхүү явган хүний замыг хааснаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзсэн байна.