“Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ

Нийтэлсэн: Админ 2021-06-29 10:04:51
 

"Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” монгол улсын засгийн газрын 151 дүгээр тогтоолыг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.  Оюуны өмчийн тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай" 151 дугаар тогтоол батлагдан гарсан.

 

Тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ"-ний 24 дэх заалтыг хүчингүй болсонд тооцжээ.