Г.Отгонцэцэг хоёр дахь олимпдоо зодоглоно
Казахстан улсын жүдо бөхийн шигшээ баг “Токио-2020” зуны олимпын наадамд зодоглох баг тамирчидаа зарлалаа. Энэ удаагийн олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстаны улсын нэрийн өмнөөс барилдаж буй “Рио-2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт Галбадрахын Отгонцэцэг оролцох нь тодорхой болов. Энэ түүний хоёр дахь олимп юм.