Н.Төгсцогт Крис Кольберт нар удахгүй учирна

Нийтэлсэн: Админ 2021-06-23 16:43:00

Сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт WBA холбооны түр аваргын бүсийн төлөө ирэх сарын 3-нд тулалдахаар болжээ. Н.Төгсцогт маань 58 кг-ын жинд аваргын бүсийг түр эзэмшигч, “Prime time” хочит Крис Кольберттой хүч үзэх юм. Энэ түүний 14 дэх тулаан. Өдгөө 25 настай Крис Кольберт нь мэргэжлийн рингэнд нийт 15 тулаан хийхэд хоёрыг нь хүнд цохилтоор буулган авсан байна. Тэгвэл манай боксчин Н.Төгсцогт 12 ялалт, нэг ялагдалтай бөгөөд өнөөдөр түүний төрсөн өдөр (29 нас) тохиож байна.