Д.Ганчулуун Хүйтний оргилд амжилттай авирлаа
Энэ жил уулын спортын мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клуб үүсч хөгжсөний 40 жилийн ой тохиож байна. Энэ түүхт ойг тохиолдуулан Ж.Бямбасүрэн ахлагчтай дөрвөн уулчин Алтай Таван Богд уулын ноён оргил болох далайн төвшнөөс дээш 4474 метрийн өндөрт орших Хүйтний оройд авиралт хийхэд Д.Ганчулуун амжилттай гарсан байна. Энэ авиралт нь хөл хорионы дараах өндөр уулын анхны авиралт юм.